Эхлэл » Бидний тухай

Muhu компани нь төмөр бетонон хийцийн үйлдвэрлэлээрээ Хятадад тэргүүлдэг. Манай компани 1988 онд Бээжин хотноо байгуулагдсан бөгөөд 2004 онд Hefangkou Muhu-гийн аж үйлдвэрийн Паркыг, 2008 онд Бээжинд барилгын материалын худалдааны компанийг, 2009 онд Дубай хотноо төлөөлөгчийн газраа нээсэн. Бидний үйл ажиллагаа өндөр түвшний лабораторын судалгаанд тулгуурлан өндөр чанартай барилгын төмөр бетонон хийц, бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахаас ганда үйлчлүүлэгч байгуллагууддаа техникийн үйл ажиллагааны баталгаа олгож засвар үйлчилгээгээр үйлчилдэг. Манай компани 4 гол нэр төрлийн 70 гаруй хийц, загвар, зориулалтын төмөр бетонон эдлэлүүдийг үйлдвэрлэн гаргадаг. Эдгээр бүтээгдэхүүнүүдэд өндөр үр дүнтэй хатаалтын технологи ашигладаг ба тухайн бүтээгдэхүүний зориулалтанд тохирсон бат бөх болон уян хатан чанартай, хөлдөлтөөс хамгаалах нэгдэлүүд, барилгын цавуу, ус үл нэвчих материал зэргийг ашигладаг. Эдгээр бүх материалууд үйлдвэрийн болон иргэний барилга, усны барилга байгууламж, нийтийн дэд бүтцийн байгууламжууд, цементийн болон бетон эдлэлийн үйлдвэрүүдэд ашиглах боломжтой.

Muhu нь үндэсний хэмжээнд байр сууриа олсон томоохон компани бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмж, лабораторын иж бүрэн туршилтууд, шинжлэх ухаантай уялдсан судалгаа шинжилгээ болон технологийг бид өөрсдийн үйлдвэрлэж буй бүх төмөр бетонон бүтээгдэхүүнүүддээ ашигладаг. Хятадын Хольцын Холбоо, Хятадын Бүрээс болон Хятадын цавууны хорооний гишүүний хувьд 20 жилийн туршид манай чанартай бүтээгдэхүүнүүд Чанарын Шалгалт болон Үзлэгийн Хэсгээс батлагдан гарж байсан. Түүнчлэн техникийн туслалцаа хүсэн Хятадын Барилгын Академи, Хятадын Барилгын материалын академи, Хятадын усны нөөц судлалын академи, Төмөр замын академи, Төмөрлөгийн академи, Qinghua Их сургууль гэх мэт нэр хүндтэй, өндөр боловсрол олгодог академийн эрдэмтэн мэргэжилтнүүдийг манай компани урьж авчирдаг. Мөн бид зах зээлийн эрэлттэй хөл нийлүүлэн үйлдвэрийн шинэчлэлт хийж шинэ бүтээгдэхүүн гаргахын тулд шаргуу ажилладаг ба манай поликарбоксилийн бүлэг, нафталины бүлэг, сульфанатын бүлэг, меламины бүлгийн супер зөөлрүүлэгч, мөн манай шинэ бетоны супер зөөлрүүлэгч зэрэг төслүүд 2003 оны Бээжингийн Өндөр Технологийн Амжилт Шинэчлэлтийн төсөл шагналыг хүртэж байсан.

Main Products
  • PCL Поликарбоксилын супер зөөлрүүлэгч бетоны хольц PCL Поликарбоксилын супер зөөлрүүлэгч бетоны хольц нь ялангуяа бага температурт маш бат бөх. Үүнээс гадна, манай бүтээгдэхүүний шингэний өтгөрөлийг 50-10 хувь шингэлдэг ба шингэлсэн бүтээгдэхүүнээ холих төхөөрөмжийн шахах хольцонд шууд хэрэглэх боломжтой.
  • FDN Нафталин сульфонатын формальдегидийн конденсат бетоны хольцFDN Нафталин сулфонатын формальдегид конденсат бетоны хольц нь UNF-5 төрлийн бүтээгдэхүүний ариутгасан хэлбэртэй β-нафталин сульфотын хүчлийн формальдегидийн конденсат юм. Өдөр тутам багадаа 0℃ температуртай газар их хувирамтгай бетон, сайн бэхждэг бетон ...